2021 оны 10-р сарын 21-ээс эхлээд Хан-Уул дүүргийн 13-р хороо Туул тосгонд өдөр өнжүүлэх үйлчилгээг үзүүлж эхэлсэн.Учир нь хотоос алслагдсан тус хороонд өдөр өнжүүлэх төв ба хүүхэд харах үйлчилгээ огт байхгүй мөн ковид-19 цар тахлын улмаас ЕБС-ийн сурагчдын дундах хичээл хоцрогдол асар их байсан. Нэг сард дундажаар 25-30 хүүхдэд хичээлийн хоцрогдол арилгах ба сургуульд дээр сурсан хичээлийг бататгах, гэрийн даалгаварыг мэргэжлийн багштай хамт гүйцэтгүүлэх үйлчилгээг үзүүлсээр байна. Манай өдөр өнжүүлэх төв нь захирал, менежер, 2 бага ангийн багш, тогооч, үйлчлэгч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Жил бүр өдөр өнжүүлэх төвийн сурагчидтайгаа хамт Улс Тунхагласаны баярыг тэмдэглэн уламжлалт тоглоом наадгайгаар тоглон нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөдөг.
Төслийн зорилго:
-Өрхийн аж ахуй эрхлэн орлогоо нэмэгдүүлэх
-Улирлын чанартай ажлын байр нэмэгдүүлэх , хувийн бизнес эрхлэх дэмжих
-Экологийн цэвэр бүтээгдэхүүн тариалан хүнсний аюулгүй байдлыг хангах
- Шинэ дэвшилтэт техник технологитой танилцах , суралцах
Анх 2003 онд 10 га газар авч 42 өрхийг сургалтанд хамруулан , ногооны үр, усалгаатай газар олгон нэгдсэн зохион байгуулалтанд оруулан тариалалт хийлгэн намар ургац хураалтын үед зардалаа буцаан төлөхөөр хэрэгжиж байсан.
2023 оны байдлаар 4 га талбай , 4 хүлэмжинд тариалалт хийж төмс ,байцаа ,огурцы, броколи ,навчит ногоонууд тариалжээ.
Мөн Дон- Боско халамжийн төвийн хүүхдүүд зуны амралтаараа 2 хүлэмжинд нарийн ногоо тариалан өөрсдийн хүнсний хэрэгцээгээ хангах , хүүхэд багачуудыг ажилд сургах дадлагажуулсан ажил болсон.
1.Ундны цэвэр ус тараах
Манай байгууллага 1998 оноос эхлэн нийт тосгоны ард иргэдэд ундны цэвэр усыг үнэ төлбөргүйгээр түгээх ажлыг тасралтгүй 26 жилийн турш явуулж байна. Гэр хороолол дундаа байрладаг тул унд болон ахуйн хэрэгцээндээ ус авах хэрэгцээ их байдаг. Өдөрт дунджаар 4-5 тонн усыг иргэдэд түгээдэг.
1.Хичээлийн хэрэгслийн тусламж
Хичээлийн шинэ жилийн эхлэлтэй холбогдон Туул тосгоны 50-60 сурагчдад хичээлийн хэрэгслэлийн тусламж үзүүлдэг.26-р сургуулийн халамжийн бүлгийн 14 сурагчдад иж бүрэн хичээлийн хэрэгслэл тусламж агрдуулан өглөө.