“Дон Боско” МСҮТ нь анх 2001 онд оёдол, мужаан гэсэн 2 төрлийн мэргэжлээр элсэлт авч тухайн үед нийт 35 суралцагч, 10 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш 20 гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа өргөжүүлж амжилттай ажиллаж байна. 2023 оны байдлаар Нарийн бичгийн дарга Албан хэргийн ажилтан, Гагнуур, Авто машины засварчин, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, Барилгын цахилгаанчин гэсэн 5 мэргэжлийн хүрээнд нийт 215 суралцагч 33 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Мөн манай байгууллага нь “Дон Боско өдөр өнжүүлэх төв” “Хүүхдийн асрамж халамжийн Дон Боско төв” Дон Боско залуучуудын төв” “DB FOOD AND TEA CORNER” зэрэг үйл ажиллагаа явуулдаг салбаруудтай.
НОМЫН САН
Манай сургуулийн номын сан нийт 14,337 орчим номын фондтой. Түүнээс 6057 нь ерөнхий эрдмийн сурах бичиг, 2547 мэргэжлийн ном, сэтгүүл 5733 бусад төрлийн сурах бичгүүдтэй.
ГАДНА ТАЛБАЙ, СПОРТ ЗААЛ
Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс гар бөмбөг болон сагсан бөмбөгийн бүрэн тохижуулсан 750 м, кв талбайтай стандартын дагуу бүрэн тоноглогдсон спортын заалтай.
СУРАЛЦАГЧИД
-Өөрийн сонгосон мэргэжлийн хичээлээс гадна бүрэн дунд боловсролын хичээлүүдийг үзэж судална. -2,3-р курсийн оюутнууд дадлагыг аж ахуйн нэгж, байгууллага дээр 9 долоо хоногийн хугацаанд хийдэг. Суралцагчдыг улсаас төгсөгч бүрд гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг болох үүднээс ЗАСГИЙН ГАЗРЫН 2022.03.16-НИЙ ӨДРИЙН 122-Р ДУГААР ТООТ ТОГТООЛЫН ДАГУУ/ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ/-н дагуу тэтгэлэг олгоно.
МЭРГЭЖЛИЙН ТУХАЙ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АЛБАН ХЭРГИЙН АЖИЛТАН
Энэхүү мэргэжил нь анх 2005 онд Компьютерын операторч албан хэргийн ажилтан гэх мэргэжлийн нэр томьёогоор үүсгэн байгуулж 17 оюутантай эхэлж байсан. Өдгөө 2005-2022 оныг хүртэл 204 оюутаныг энэхүү мэргэжлээр амжилттай төгсгөсөн байна. 2013 онд Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан гэх мэргэжлийн нэр томьёотой болж өөрчлөгдсөн бөгөөд одоог хүртэл чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж байна.
БИДНИЙ ГАРГАСАН АМЖИЛТУУД
2022 онд Үндэстний бичигтэн нарийн бичгийн дарга мэргэжлийн ур чадварын уралдаанд амжилттай оролцож Тэргүүн байр эзэлсэн 2021-2022 оны хичээлийн жилд ХАНГАЙ МСҮТ -д зохион байгууллагдсан нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан Улсын ур чадварын уралдаанд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн 2022-2023 оны хичээлийн жилд НБДАХА мэргэжлийн улсын ур чадварын уралдаанд амжилттай оролцож Тусгай байр эзэлсэн
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АЛБАН ХЭРГИЙН АЖИЛТАН
МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ Удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, байгууллагын өдөр тутам үүсдэг бичиг баримтуудыг стандартын дагуу боловсруулах, хөтлөх, архивлах, ур чадварыг эзэмшинэ. Компьютерийн анхан болон дунд шатны мэдлэг эзэмшинэ. Арван хуруугаараа түргэн шуурхай шивж сурна. Мөн компьютерийн түгээмэл хэрэглэгддэг зарим программ дээр ажиллаж сурна. Word, Excel, Powerpoint, мөн интернеттэй холбоотой түгээмэл ашигладдаг Canva.com, Photoshop, InDesing, lexica гэх мэтчилэн программын мэдлэгтэй болно. Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан нь оффисын ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж сурах
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Оффисын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллаж сурах - Багаар ажиллах, биеэ зөв авч явах чадвартай болох - Хувийн зохион байгуулалт, харилцааны соёлд суралцах - Хүний нөөцийн материал, хувийн хэргийг хөтлөж сурах - Цагийн менежментэд суралцах - Тайлагнах, илтгэх, ур чадваруудтай болно
Төрийн байгууллагын архивуудад мэргэжлээрээ дадлага хийж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлдгээрээ давуу талтай. - Нийслэлийн архивын газар - Нийслэлийн засаг захиргааны 4-р байр - Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар засгийн газрын 9-р байр - Улаанбаатар хотын нийслэлийн захирагчийн ажлын алба - Хот байгуулалт, хөгжлийн газар
АВТО МАШИНЫ ЗАСВАРЧИН
Хөдөлгүүр оношилгоо засвар хийх. Явах эд ангийн оношилгоо засвар, тэнхлэг тохиргоо хийх. Хүч дамжуулах ангид засвар үйлчилгээ хийх. Авто машины цахилгааныг оношлох засвар хийх. Техникийн мэдээллийг сурах.
Бүх төрлийн агрегат засвар хийх чадвартай болно. Бензин болон Дизель хөдөлгүүрийн стандарт хэмжил зүй хийж сурна. Техниктэй харьцах хүмүүжил төлөвшлийг эзэмших. Төгсөөд өөрөө ажлын байраа олох чадвартай болно
ГАГНУУРЧИН
Цахилгаан гагнуур Хагас автомат гагнуур Хийн гагнуур Аргон гагнуур III,IV-р түвшний чадамж эзэмших.
Металл хийц ажлын зургийн дагуу бэлтгэн бүтээгдэхүүн хийх чадвартай болно.
ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЁДОЛЧИН
Оёдолчин, эсгүүрчний ажлын байр, материалыг сонгож ашиглах, ажлын зураг зурах, бүсэлхийн болон цээж хувцас эсгэж оёх
Дээл, пальто оёх, Оёдлын үндсийг судлах, Бүсэлхийн болон цээж хувцасны эсгүүрүүдийг хийж гүйцэтгэх чадамжуудыг эзэмшинэ
БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН
Эзэмших ур чадварууд: Цахилгаан гэрэлтүүлэг угсрах, гадна талбайн гэрэлтүүлэг угсрах, барилгын цахилгаан самбар угсрах, цахилгаан хөдөлгүүрийг хэлхээнд холбох, гадна цахилгаан ханамжийн угсралт хийх, цахилгаан засвар үйлчилгээ хийх, аянга хамгаалалт газардуулгыг угсрах, цахилгаан ханамжийн код бичих унших, цахилгаан тоног төхөөрөмж засвар ашиглалт хийх чадамжуудыг эзэмшинэ
Дон Боско өдөр өнжүүлэх төв нь анх 2016 онд үүсгэн байгуулагдаж, 1-5р ангийн 11 хүүхдийг элсүүлэн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар тухйн төвд 75 хүүхэд суралцаж байна. Бид бүх хүүхдүүдэд чанартай боловсрол олгох, эрүүл хоолоор хооллох, бие бялдрыг нь хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Эрүүл аюулгүй тав тухтай орчинд мэргэжлийн багшийн хяналтан дор гэрийн даалгаврыг чанартай хийлгүүлэх, амт чанартай хоолоор үйлчлэх, гараас гарт зарчмыг баримтлан сургууль руу тусгай автобусаар хүргэж өгч авдгаараа давуу талтай.
Цагийн хуваарь:
Өглөөний ээлж:
09:00-09:10 Гимнастикийн цаг
09:10-09:30 Хоолны цаг
09:30-11:30 Хичээлийн цаг
Өдрийн ээлж:
13:00-13:10 Гимнастикийн цаг
13:10-13:30 Хоолны цаг
13:30-15:30 Хичээлийн цаг
Дон Боско өдөр өнжүүлэх төв нь:
ДОН БОСКО ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВД ДАРААХ СУРГАЛТУУД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА.
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ:
ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ:
СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ:
БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ:
Нийгмийн тусламж үйлчилгээ
МАТЕМАТИКИЙН СУРГАЛТЫН ХУВААРЬ:
Даваа, Лхагва, Баасан 15:00-17:00
ТӨГӨЛДӨР ХУУР ХӨГЖМИЙН СУРГАЛТ:
Даваа, Лхагва, Баасан 08:30- 16:30
1 найзын хамт ирвэл 10% хөнгөлөлттэй
2 найзын хамт ирвэл 20% хөнгөлөлттэй
Дон Боско “Залуучуудын Төв” нэртэйгээр 2002 онд анх байгуулагдсан.
2009 оноос одоог хүртэл Хүүхдийн Асрамж, Халамжийн “Дон Боско” төв нэртэйгээр хүүхэд, түүний гэр бүлд чиглэсэн асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээг үзүүлж байна.
Дон Боско халамж асрамжийн төв нь “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний нийтлэг шаардлага” MNS5852:2017 стандартын хэрэгжилтийн дагуу хүүхдүүдийг 3 гэр бүл болгон хувааж, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нар хамтран эцэг эхийн хайрыг орлох үйлчилгээнд тулгуурласан өсгөн хүмүүжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүүхэд тус бүрийн эрүүл мэнд, сурлага хүмүүжил, зан үйлийн төлөвшил, урлага спорт болон тэдний давуу талд тулгуурлан хөгжүүлэх, гэр бүлтэй нь тогтмол харилцаа холбоо тогтоох, нийгэмшүүлэх, гэр бүлд эргэн нэгтгэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Гэр бүлдээ амьдрах бололцоогүй, эцэг эхийн хайр халамжаас гадуур байгаа хагас болон бүтэн өнчин 4-17 насны хүүхдүүдийг дүүргийн засаг даргын захирамжийн дагуу хүлээн авч, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, эрүүл чийрэг өсөх, хөгжих боломжоор ханган, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Төв нь 25 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 4 - 17 насны нийт 18 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төвийн хүүхдүүд НЕБ-ын 14-р сургууль, НЕБ-ын 30-р сургууль, НЕБ-ын 55-р сургуулиуд болон БЗД-ийн Насан туршийн боловсролын төв, СӨБ-д тус тус боловсролын үйлчилгээнд хамруулж байна. Хүүхдийн асрамж, халамжийн “Дон Боско” төв нь 2023-2024 оны хичээлийн жилд 10 орон тоотой буюу төвийн захирал-1, менежер-1, нийгмийн ажилтан-1, сэтгэл зүйч-1, багш-4, тогооч-1, үйлчлэгч-1 гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
Орчин нөхцөл:
Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих стандартын дагуу хүүхдийн ая тухтай амьдарч, сурч боловсрох таатай орчин, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжийг хангасан өөрийн төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон 3 давхар байртай. Үүнд:
зэрэг хүүхдийн хөгжил, төлөвшил, чөлөөт цагаа өнгөрүүлэх, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн өрөө танхимуудыг тохижуулж, үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдүүдийн урлаг спортын амжилтаас:
Шинээр байгуулагдсан Төлөвлөлт, хөгжлийн алба нь өсөн нэмэгдэж буй Salesian эрхэм зорилгыг ирээдүйд илүү уялдаатай, тогтвортой болгоход туслах зорилготой.