Дон Боско Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийг түшиглэн Дон Боско “Залуучуудын Төв” нэртэйгээр 2002 онд анх байгуулагдсан. 2009 оноос одоог хүртэл Хүүхдийн Асрамж, Халамжийн “Дон Боско” төв нэртэйгээр хүүхэд, түүний гэр бүлд чиглэсэн асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээг үзүүлж байна.
Дон Боско халамж асрамжийн төв нь “Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний нийтлэг шаардлага” MNS5852:2017 стандартын хэрэгжилтийн дагуу хүүхдүүдийг 3 гэр бүл болгон хувааж, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нар хамтран эцэг эхийн хайрыг орлох үйлчилгээнд тулгуурласан өсгөн хүмүүжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүүхэд тус бүрийн эрүүл мэнд, сурлага хүмүүжил, зан үйлийн төлөвшил, урлага спорт болон тэдний давуу талд тулгуурлан хөгжүүлэх, гэр бүлтэй нь тогтмол харилцаа холбоо тогтоох, нийгэмшүүлэх, гэр бүлд эргэн нэгтгэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэр бүлдээ амьдрах бололцоогүй, эцэг эхийн хайр халамжаас гадуур байгаа хагас болон бүтэн өнчин 4-17 насны хүүхдүүдийг дүүргийн засаг даргын захирамжийн дагуу хүлээн авч, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, эрүүл чийрэг өсөх, хөгжих боломжоор ханган, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Төв нь 25 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 4 - 17 насны нийт 18 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төвийн хүүхдүүд НЕБ-ын 14-р сургууль, НЕБ-ын 30-р сургууль, НЕБ-ын 55-р сургуулиуд болон БЗД-ийн Насан туршийн боловсролын төв, СӨБ-д тус тус боловсролын үйлчилгээнд хамруулж байна. Хүүхдийн асрамж, халамжийн “Дон Боско” төв нь 2023-2024 оны хичээлийн жилд 10 орон тоотой буюу төвийн захирал-1, менежер-1, нийгмийн ажилтан-1, сэтгэл зүйч-1, багш-4, тогооч-1, үйлчлэгч-1 гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
Орчин нөхцөл:
Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих стандартын дагуу хүүхдийн ая тухтай амьдарч, сурч боловсрох таатай орчин, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжийг хангасан өөрийн төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон 3 давхар байртай. Үүнд:
зэрэг хүүхдийн хөгжил, төлөвшил, чөлөөт цагаа өнгөрүүлэх, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн өрөө танхимуудыг тохижуулж, үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдүүдийн урлаг спортын амжилтаас:
Амьдрах ухаанд суралцуулах талаар хийсэн ажлууд:
Хүүхдүүдийн зуны амралт эхэлмэгц “Шувуун фабрик” дахь зусландаа 2 сарын хугацаагаар нарийн ногоо, төмс тарих, арчлах, ургуулах зэргийг тусгайлан бэлтгэсэн талбайд дагуулан сургах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөлт ажлын үр дүнд хүүхдүүд ажил хөдөлмөрт суралцах, ажил хөдөлмөрийн үр шимийг бодитоор хүртэх зэргээр ирээдүйн амьдралын бэлтгэл болохуйц эерэг үр дүнтэй байна.
Гадаад харилцаа хамтын ажиллагааны талаар:
Польш улс дахь хүүхдийн зуслантай холбоо тогтоон манай төвийн хүүхдүүдийг Шувуун дахь салбарын хүүхдүүдтэй хамт аялуулсан.
Хаяг байршил:
|