Хүүхдүүдийн зуны амралт эхэлмэгц “Шувуун фабрик” дахь зусландаа 2 сарын хугацаагаар нарийн ногоо, төмс тарих, арчлах, ургуулах зэргийг тусгайлан бэлтгэсэн талбайд дагуулан сургах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын үр дүнд хүүхдүүд ажил хөдөлмөрт суралцах, ажил хөдөлмөрийн үр шимийг бодитоор хүртэх зэргээр ирээдүйн амьдралын бэлтгэл болохуйц эерэг үр дүнтэй байна.
Хүүхдүүдтэйгээ хамтран орчин тойронг зүлэгжүүлэн цэцэгжүүлэх ажлыг тогтмол зохион явуулдаг.
ДОН БОСКО НОГООН ХОЛБОО
Дон Боско Ногоон холбоо нь дэлхийн байгаль орчны үйл ажиллагаа, үзэл бодолд хувь нэмэр оруулж буй олон улсын залуучуудаас бүрдсэн байгууллага юм.
Бидний зорилго бол байгаль орчинд ээлтэй иргэн, залгамжлагч шинэ үеийг бий болгохын зэрэгцээ дэлхийн аюулгүй, эрүүл байгаль орчинг бүрдүүлэх явдал юм. Бид одоогоор гурван зүйлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Үүнд: Агаарын бохирдлын эсрэг тэмцэх, дэлхийн дулаарлыг багасгах, хуванцар хаягдлыг ахин ашиглах.
Манай байгууллага нь Дон Боско Ногоон холбооныхоо хүрээнд хогоо ангилан хаядаг үйлдлээрээ нийгэмд үлгэр жишээ байгууллага болж 2018 оноос хойш дотооддоо хог хаягдлаа өөрсдөө ангилан хаядаг хамт олон болоод 4 жилийн нүүр үзэж байна.
МОД ТАРЬЖ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ АЖИЛ
Коронавирус цар тахлаас болж хэвийн үйл ажиллагаа зогссон учир манай Сэйнт Жон Боско төв нь эх дэлхийгээ аврах нэг томоохон ажил хийж эхэлсэн 2019, 2020, 2021, 2022 онуудад Сэйнт Жон Боско төвийн багш ажилчид дарга удирдлагуудынхаа хамт Ширээ нуруун дахь аж ахуйн талбайдаа 4680 гаруй мод тарьсан билээ.
УРГАЦ ХУРААЛТ
МАНДАЛЫН ЦЭЦЭГ
Сургалтын төвийн сурагч, хүүхдүүдтэйгээ хамтран цэцгийн үр түүж хавар хүмүүст хандивлахад бэлдэн тухайн цэцэгийг суулгаж, ургуулах зааварчилгааны хамт сав баглаа боодолтойгоор бэлдэв.
Мөн манай байгууллагын багш ажилчид Сэлэнгэ аймгийн бүх сумдуудаар тойрон ЕБС-ийн сурагчидтай уулзаж хүүхэд залуучуудад ногоон орчин, ногоон байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалан сургалт семинар зохион явуулж байсан.