@Cummins Mongolia болон Дон Боско Эрдэм МБС-н хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн инженер техникийн албаны баг Дон Боско Эрдэм МБС-н механикжсан тээврийн хэрэгсэл механизмын засвар үйлчилгээ мэргэжлийн ангийн 1-р курсын суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт орлоо. Тус сургалтаар суралцагчид ажлын байран дахь цаг ашиглалт, багаж тоног төхөөрөмжтэй хэрхэн аюулгүй байдлаа хангаж ажиллах, тус мэргэжлийн онцлог давуу тал сул тал зэргийг харилцан ярилцаж зөвлөн тусалсан үр бүтээлтэй сургалт боллоо.









