2026.01.07 09:51

Дон Боско Эрдэм МБС нь эцэг эх, суралцагчдын уулзалт-хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа

Дон Боско Эрдэм МБС нь 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эцэг эх, суралцагчдын уулзалт-хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 10 эцэг эхийн төлөөлөл, 10 суралцагч, мөн сургуулийн захиргааны төлөөлөл оролцож, боловсролын орчин, сургалтын чанар, суралцагчдын хөгжилтэй холбоотой санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх боломжтой шинэ санаа, шийдлүүдийн талаар хамтран зөвлөлдлөө.
Уулзалт-хэлэлцүүлэг нь эцэг эх, суралцагч, сургуулийн удирдлагын харилцан ойлголцлыг бэхжүүлж, сургуулийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, суралцагч төвтэй болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Бид амьдралд бэлтгэж байна

597780419_1154365990019281_6264160026650503319_n

597850145_1154365983352615_897690141907037008_n

598368037_1154365993352614_109821296816991364_n

 

 


Хуваалцах :