Өдөр өнжүүлэх төвүүд

Хүүхдэд ээлтэй, чанартай боловсролыг олгоно.

ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВ /УБ/

Дон Боско өдөр өнжүүлэх төв нь анх 2016 онд үүсгэн байгуулагдаж, 1-5р ангийн 11 хүүхдийг элсүүлэн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар тухйн төвд 75 хүүхэд суралцаж байна. Бид бүх хүүхдүүдэд чанартай боловсрол олгох, эрүүл хоолоор хооллох, бие бялдрыг нь хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. 

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО 

Эрүүл аюулгүй тав тухтай орчинд мэргэжлийн багшийн хяналтан дор гэрийн даалгаврыг чанартай хийлгүүлэх, амт чанартай хоолоор үйлчлэх, гараас гарт зарчмыг баримтлан сургууль руу тусгай автобусаар хүргэж өгч авдгаараа давуу талтай. 

Цагийн хуваарь:

Өглөөний ээлж:

09:00-09:10 Гимнастикийн цаг

09:10-09:30 Хоолны цаг

09:30-11:30 Хичээлийн цаг

Өдрийн ээлж:

13:00-13:10 Гимнастикийн цаг

13:10-13:30 Хоолны цаг

13:30-15:30 Хичээлийн цаг

Дон Боско өдөр өнжүүлэх төв нь: 

  • Хичээлийн 3 ангитай
  • Хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой тоглоомын заал
  • Унтлагын өрөө
  • Үдийн цайны танхим зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг. 

dcc3 dcc4 

ДОН БОСКО ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВ /ДАРХАН/

db_new_generation_darkhan_day_care

Хамрагдах анги: 1-5-р анги

Нэг ээлжинд хамрагдах хүүхдийн тоо: 25

Нийт хамрагдах хүүхдийн тоо: 50

Үйл ажиллагаа:

  • Гэрийн даалгавар хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Ном унших, уншиж ойлгох чадварыг сайжруулах
  • Уламжлалаа дээдэлж, монгол ёс заншлаас суралцах
  • Авьяас, бие бялдрын хөгжлийг дэмжих
  • Шатар, даам зааж тоглуулах 
  • Хүрд цээжлүүлэх
  • Хэл яриа зүгшрүүлэх дасгалууд хийлгэх

Өдөр өнжүүлэх төвийн онцлог болон давуу талууд

  • Мэргэжлийн дадлага туршлагатай багштай
  • Гэрийн даалгавар чанартай хийлгэнэ
  • Цэвэр, тохилог, тав тухтай, аюулгүй орчинтой
  • Өдөрт 2 удаагийн эрүүл, илчлэг сайтай хоол, ундаар үйлчилнэ
  • Хичээлийн танхимтай
  • Амралтын өрөөтэй
  • Сургуульд нь хүргэж өгч авна /1 талдаа/
  • Хяналтын камертай
  • Өдөрт 30 минут идэвхитэй хөдөлгөөнтэй байлгана
  • Эрт ажил нь эхэлж, оройтож тардаг завгүй эцэг эхийн цагийг хэмнэсэн

Өдөр өнжүүлэх төвд хүүхдээ хамруулах

Хэрэв та манай өдөр өнжүүлэх төвийн хөтөлбөртэй танилцаж үзээд хүүхдээ хамруулахаар шийдсэн бол доорх зүйлсийг анхаарна уу! 

  1. Цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх
  2. Бүртгэл хийлгэж, анкет бөглөсний дараа сургалтын гэрээ байгуулах
  3. Төлбөр төлөх
  4. Өдөр өнжүүлэх төвд хамрагдах
  5. Эцэг эхтэй харилцах дэвтрийг тогтмол шалгаж, хариу бичин, гарын үсгээр баталгаажуулж байх
  6. Хүүхдийн зан харилцаа, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг багш, менежерт мэдэгдэж аюулгүй байдлыг хангах
  7. Хүргэлтийн үйлчилгээ авах тохиолдолд өөрийн хүүхдийн анги удирдсан багшид мэдэгдсэн байх бөгөөд манай өдөр өнжүүлэх төвд цагийн хуваарь өгөх
  8. Хүүхдийнхээ анхаарах шаардлагатай байгаа хичээлийг багш нарт мэдэгдэж, хөтөлбөрт тусгуулах

Ажиллах хүчин /Нийт-7/

  • Менежер-1 /Англи хэлний багш, орчуулагч-Магистр зэрэгтэй/
  • Багш-2 /Бага ангийн багш-Бакалавр зэрэгтэй/
  • Туслах багш-1 /Компьютер, Англи хэлний багш-Бакалавр/
  • Тогооч-1
  • Жолооч-1- /Цагаар ажиллана/
  • Үйлчлэгч -1

darkhan_udur_unjuuleh4

darkhan_udur_unjuuleh8

darkhan_udur_unjuuleh5

ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВ /ШУВУУ/

423062742_406623651864415_4023112736401572376_n

370311006_307066165482488_8932011135171962756_n

387323665_358713836747684_9181832438241527165_n

 suvuu_2 

421904542_1100239774507715_7602315729995346891_n

420523943_766586278696655_8119399196125231581_n


Хуваалцах :