Дон Боско МСҮТ

БИД АМЬДРАЛД БЭЛТГЭЖ БАЙНА.

ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

jijuur

Zaal1

Zaal2

 

СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Дон Боско” МСҮТ нь анх 2001 онд оёдол, мужаан гэсэн 2 төрлийн мэргэжлээр элсэлт авч тухайн үед нийт 35 суралцагч, 10 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш 20 гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа өргөжүүлж амжилттай ажиллаж байна . 2023 оны байдлаар Нарийн бичгийн дарга Албан хэргийн ажилтан, Гагнуур, Авто машины засварчин, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, Барилгын цахилгаанчин гэсэн 5 мэргэжлийн хүрээнд нийт 215 суралцагч 33 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Мөн манай байгууллага нь “Дон Боско өдөр өнжүүлэх төв” “Хүүхдийн асрамж халамжийн Дон Боско төв” Дон Боско залуучуудын төв” “DB FOOD AND TEA CORNER” зэрэг үйл ажиллагаа явуулдаг салбаруудтай.

НОМЫН САН

Манай сургуулийн номын сан нийт 14337 орчим номын фондтой. Түүнээс 6057 нь ерөнхий эрдмийн сурах бичиг, 2547 мэргэжлийн ном, сэтгүүл 5733 бусад төрлийн сурах бичгүүдтэй

library

ГАДНА ТАЛБАЙ, СПОРТ ЗААЛ

Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс гар бөмбөг болон сагсан бөмбөгийн бүрэн тохижуулсан 750 м, кв талбайтай стандартын дагуу бүрэн тоноглогдсон спортын заалтай.

sport_gym sport_gym2 

СУРАЛЦАГЧИД

-Өөрийн сонгосон мэргэжлийн хичээлээс гадна бүрэн дунд боловсролын хичээлүүдийг үзэж судална. -2,3-р курсийн оюутнууд дадлагыг аж ахуйн нэгж, байгууллага дээр 9 долоо хоногийн хугацаанд хийдэг. Суралцагчдыг улсаас төгсөгч бүрд гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг болох үүднээс ЗАСГИЙН ГАЗРЫН 2022.03.16-НИЙ ӨДРИЙН 122-Р ДУГААР ТООТ ТОГТООЛЫН ДАГУУ/ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ/-н дагуу тэтгэлэг олгоно.

graduates1

graduates2

students_outing

МЭРГЭЖЛИЙН ТУХАЙ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АЛБАН ХЭРГИЙН АЖИЛТАН

Энэхүү мэргэжил нь анх 2005 онд Компьютерын операторч албан хэргийн ажилтан гэх мэргэжлийн нэр томьёогоор үүсгэн байгуулж 17 оюутантай эхэлж байсан. Өдгөө 2005-2022 оныг хүртэл 204 оюутаныг энэхүү мэргэжлээр амжилттай төгсгөсөн байна. 2013 онд Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан гэх мэргэжлийн нэр томьёотой болж өөрчлөгдсөн бөгөөд одоог хүртэл чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж байна.

sec_class

БИДНИЙ ГАРГАСАН АМЖИЛТУУД

2022 онд Үндэстний бичигтэн нарийн бичгийн дарга мэргэжлийн ур чадварын уралдаанд амжилттай оролцож Тэргүүн байр эзэлсэн 2021-2022 оны хичээлийн жилд ХАНГАЙ МСҮТ -д зохион байгууллагдсан нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан Улсын ур чадварын уралдаанд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн 2022-2023 оны хичээлийн жилд НБДАХА мэргэжлийн улсын ур чадварын уралдаанд амжилттай оролцож Тусгай байр эзэлсэн

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АЛБАН ХЭРГИЙН АЖИЛТАН

МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ Удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, байгууллагын өдөр тутам үүсдэг бичиг баримтуудыг стандартын дагуу боловсруулах, хөтлөх, архивлах, ур чадварыг эзэмшинэ. Компьютерийн анхан болон дунд шатны мэдлэг эзэмшинэ. Арван хуруугаараа түргэн шуурхай шивж сурна. Мөн компьютерийн түгээмэл хэрэглэгддэг зарим программ дээр ажиллаж сурна. Word, Excel, Powerpoint, мөн интернеттэй холбоотой түгээмэл ашигладдаг Canva.com, Photoshop, InDesing, lexica гэх мэтчилэн программын мэдлэгтэй болно. Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан нь оффисын ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж сурах

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

Оффисын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллаж сурах - Багаар ажиллах, биеэ зөв авч явах чадвартай болох - Хувийн зохион байгуулалт, харилцааны соёлд суралцах - Хүний нөөцийн материал, хувийн хэргийг хөтлөж сурах - Цагийн менежментэд суралцах - Тайлагнах, илтгэх, ур чадваруудтай болно
Төрийн байгууллагын архивуудад мэргэжлээрээ дадлага хийж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлдгээрээ давуу талтай. - Нийслэлийн архивын газар - Нийслэлийн засаг захиргааны 4-р байр - Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар засгийн газрын 9-р байр - Улаанбаатар хотын нийслэлийн захирагчийн ажлын алба - Хот байгуулалт, хөгжлийн газар

АВТО МАШИНЫ ЗАСВАРЧИН

Хөдөлгүүр оношилгоо засвар хийх. Явах эд ангийн оношилгоо засвар, тэнхлэг тохиргоо хийх. Хүч дамжуулах ангид засвар үйлчилгээ хийх. Авто машины цахилгааныг оношлох засвар хийх. Техникийн мэдээллийг сурах.
Бүх төрлийн агрегат засвар хийх чадвартай болно. Бензин болон Дизель хөдөлгүүрийн стандарт хэмжил зүй хийж сурна. Техниктэй харьцах хүмүүжил төлөвшлийг эзэмших. Төгсөөд өөрөө ажлын байраа олох чадвартай болно

auto1 auto2 

ГАГНУУРЧИН

Цахилгаан гагнуур Хагас автомат гагнуур Хийн гагнуур Аргон гагнуур III,IV-р түвшний чадамж эзэмших.
Металл хийц ажлын зургийн дагуу бэлтгэн бүтээгдэхүүн хийх чадвартай болно.

welding3 welding_class 

welding_class2

ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОЁДОЛЧИН

Оёдолчин, эсгүүрчний ажлын байр, материалыг сонгож ашиглах, ажлын зураг зурах, бүсэлхийн болон цээж хувцас эсгэж оёх
Дээл, пальто оёх, Оёдлын үндсийг судлах, Бүсэлхийн болон цээж хувцасны эсгүүрүүдийг хийж гүйцэтгэх чадамжуудыг эзэмшинэ

sewing1 sewing_class 

БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН

Эзэмших ур чадварууд: Цахилгаан гэрэлтүүлэг угсрах, гадна талбайн гэрэлтүүлэг угсрах, барилгын цахилгаан самбар угсрах, цахилгаан хөдөлгүүрийг хэлхээнд холбох, гадна цахилгаан ханамжийн угсралт хийх, цахилгаан засвар үйлчилгээ хийх, аянга хамгаалалт газардуулгыг угсрах, цахилгаан ханамжийн код бичих унших, цахилгаан тоног төхөөрөмж засвар ашиглалт хийх чадамжуудыг эзэмшинэ


Хуваалцах :