Багш, инженер солилцооны хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх дүүргийн 13-р хороо болон Дон Боско Эрдэм МБС-ийн хамтын ажиллагааны хүрээнд багш, инженер солилцооны хөтөлбөрийг “Оффисын болон бичиг хэргийн ажил” мэргэжлийн чиглэлээр амжилттай зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн 13-р хорооны зохион байгуулагч Д.Ууганцэцэг манай сургуулийн тус мэргэжлийн 1, 2, 3-р курсын суралцагчдад төрийн байгууллагын үйл ажиллагаа, бичиг хэргийн ажил, ажлын зохион байгуулалтын талаарх өөрийн бодит туршлага, мэдлэгээ хуваалцаж сонирхолтой семинар хичээл орсон бол
манай сургуулийн “Оффисын болон бичиг хэргийн ажил” мэргэжлийн багш Д.Мөнхсүрэн БЗД-ийн 13-р хорооны үйл ажиллагаатай танилцан, бодит ажлын орчинд ажиллаж туршлага солилцон хамтран ажиллав.
Энэхүү хөтөлбөр нь суралцагчдад мэргэжлийн бодит ажлын орчны талаар ойлголт авах, багш нарт туршлага солилцох, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Хамтран ажилласан БЗД-ийн 13-р хорооны хамт олонд талархал илэрхийлье.

