2026.03.16 09:01

Дон Боско Эрдэм МБС болон “Оюуны Өсөлт” НҮТББ байгууллагууд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 
Дон Боско Эрдэм МБС болон “Оюуны Өсөлт” НҮТББ байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, боловсролын салбарт хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд суралцагчдын хөгжил, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх,
мөн нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар тохиролцов.
Мөн суралцагчдын хувь хүний хөгжил, манлайлал, бүтээлч сэтгэлгээ, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр сургалт, уулзалт, хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах боломж бүрдэж байна.
Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна суралцагчдын боловсрол, хөгжлийг дэмжихэд чухал алхам болж байна.
✨ Цаашид хамтын ажиллагаа улам өргөжин, олон үр дүнтэй ажлууд хамтран хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. 

650101199_1217929926996220_8427124595063195123_n

649836139_1217930386996174_7626095184045889148_n

 

 


Хуваалцах :